МҮБХ, SPS телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний "Алтан цом"-ын төлөөх барилдааны шигшээ наймын тав дахь баг тодров. Монгол бөхийн өргөөнд өчигдөр Завхан аймаг болон Баянзүрх дүүргийн багтай барилдаж, Завхан аймгийн баг 19:6 харьцаатайгаар ялалт байгууллаа. Завханаас улсын отгон заан Мөнхтөрийн Лхагвагэрэл ганц ч уналгүй таван даваа авсан бол улсын начин Б.Чимэдвандан дөрөв, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Ш.Пүрэвгарьд, Л.Лха-Очир нар гурав давав.
Тэгвэл Баянзүрх дүүргээс Ховд аймгийн Манхан сумын харьяат аймгийн заан Б.Даваадалай хоёр даваа авсан бол үлдсэн бөхчүүд нь тус бүр нэг дааа авлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)