Монголчууд бид Үндэсний их баяр наадмаар хамгийн шилдэг бөхийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Харин хамгийн шилдэг аймаг, бөхийн дэвжээг шалгаруулах "Алтан цомын төлөөх тэмцээн" өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн юм. Тус тэмцээний хоёрдугаар шатны тэмцээн арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн билээ.
Ийнхүү уншигч та бүхэнд "Алтан цомын төлөөх барилдаан"-ы хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн 16 багийн оноолтыг цувралаар танилцуулж байна.
Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Өвөрхангай аймгийн бөхчүүд Улаанбаатар хотын бөхчүүдтэй оноолт таарчээ.
Өмнөх шатанд Сүхбаатар аймаг Орхон аймгийн багийг ялж хоёдугаарт шатанд шалгарсан билээ. Харин Төв аймгийн баг Сонгинохайрхан багийг ялсан юм.
Сүхбаатар аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын начин Б.Батжаргал
- Аймгийн арслан Н.Өсөхбаяр
- Аймгийн арслан Ч.Энхмөнх
- Аймгийн арслан Э.Буянтогтох
- Аймгийн заан Б.Бадамдорж
- Аймгийн заан С.Ганзаяа
Төв аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын начин Г.Ганжид
- Улсын гачин Д.Хүдэрбулга
- Аймгийн арслан Г.Өсөхбаяр
- Аймгийн арслан П.Эрхэмжаргал
- Аймгийн арслан И.Мандах
- Аймгийн арслан Н.Дашдаваа
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно. Тухайлбал, алтан цомын төлөөх багийн барилдаанд аймаг тус бүрийн шилдэг зургаан бөхөөс бүрдсэн 32 баг оролцсоноос 16 баг үлдээд буй. Үлдсэн 16 баг оноолт таарч, хоорондоо өрсөлдөнө.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Д.Батчулуун