Сүмо бөхийн "Хамтын нөхөрлөлийн цом" олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 3-нд ОХУ-ын Москва хотын Чехов баазад боллоо. Манай улсаас энэхүү тэмцээнд 5 сүмоч оролцсноос хувийн барилдаанд -115 кг-ын жинд дэлхийн тулааны спортын наадмын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Баасандоржийн Бадрал ганцаараа хүрэл медаль хүртэв. Тэгвэл Б.Бадралаас гадна даян аварга Н.Батсуурь, аймгийн арслан Н.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ бүрэлдэхүүнтэй манай тамирчид эрэгтэйчүүдийн багийн барилдаанд түрүүлжээ.
Тус тэмцээнд ОХУ, Беларусь, Иран, Монгол, Кыргызстан, Серби, Тажикистан, Гүрж, Армен зэрэг орны 200 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн 70, 77, 85, 92, 100, -115, +115 кг, эмэгтэйчүүдийн 50, 55, 60, 65, 73, -80, +80, үнэмлэхүй гэсэн тус бүр найм, нийт 16 жинд өрсөлдсөн байна. Тэмцээний алтан медаль 50, мөнгө 30, хүрэл медальтан 20 мянган рублиэр шагнуулжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)