Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шөвгийн 16-д шалгарсан Солонгосын шигшээ багийн тамирчин тус бүрд 100 сая воны урамшуулал олгохоор болжээ. Харин шилдэг наймд шалгарвал багийн гишүүн бүр 200 сая воны урамшуулал авах ажээ.
Тэд ДАШТ-ий гуравдугаар тойргийн тоглолтоо Португалын шигшээ багтай хийж, 2:1 харьцаагаар хожин хэсэгтээ хоёрдугаар байраар шалгарсан билээ. Мөн Солонгосын шигшээ баг өнөө шөнө шөвгийн 16-ийн тоглолтод Бразилын шигшээ багтай оноолт таарсан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)