Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ 16 багийн тоглолтууд эхэлсэн билээ. Эхний тоглолтод Нидерланд АНУ-ын шигшээ багийг хожиж, Аргентин Австралийн шигшээ багийг гэрт нь буцаагаад байв. Хоёр дахь өдөр Францын шигшээ баг Польшийн шигшээ багийг буулган авч, Английн шигшээ баг Сенегалыг хожиж, шигшээ найм руу орж ирлээ.
Тэмцээний өнөөдрийн тоглолтод Японы шигшээ баг Хорватын эсрэг тоголно. Хэсгээ тэргүүлсэн Япончуудын хувьд энэ удаагийн ДАШТ-д аз, од нь гийж байгаа. Хэрвээ тэд Хорватын шигшээ багийг хожвол дараагийн шатанд Бразилын шигшээ багтай оноолт таарах магадлал тун өндөр байна.
Өнөө шөнийн өөр тоглолт Ази тивийн бас нэгэн төлөөлөл БНСУ-ын шигшээ баг Бразилын шигшээ багийн эсрэг тоглоно. Тэд Японы шигшээ багийн адил одтой байгаа нь Бразилын шигшээ багийг хожиход хүргэж болох юм. Үнэхээр тэд шөвгийн наймд шалгарвал гайхаад байх зүйл үгүй билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)