Токиогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн 65 кг-ын жингийн аварга Японы бөх Такүто Отогүро олимпоос алтан медаль хүртснээс хойш 17 сарын дараа дэвжээндээ эргэн ирэхээр болов. Өдгөө 24 настай тэрбээр энэ сарын 22-25-нд Токио хотын "Комазава" спорт цогцолборт болох "Emperor's Cup" буюу Японы эзэн хааны цомд өөрийн хуучин жиндээ барилдана. Отогүро нь олимпийн дараа хэсэг завсарлага авсны дараа бэлтгэлдээ аажмаар орж байгаа бөгөөд Парисын олимпод цолоо хамгаалах зорилготой байгаа юм.
Эзэн хааны цомын тэмцээн нь Японы бөхчүүдийн хувьд 2024 оны Парисын олимпийн эрх авах эхний алхам болдог ажээ.