МҮБХ, "SPS" телевизтэй хамтран зохион байгуулж буй "Үндэсний Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны дөрөв дэх өдрийн барилдаанд Өмнөговь, Баянхонгор аймгууд учраа тааран өрсөлдлөө.
Тус барилдаанд Хонгор нутгийн бөхчүүд 19:6-аар илт давуу ялалт байгуулж, шигшээ наймд шалгарч, шагналын таван сая төгрөгөө гардсан юм. Баянхонгор аймгаас улсын начин Э.Батмагнай тав, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн арслан Б.Бат-Орших дөрөв, аймгийн арслан Ч.Алтангэрэл гурав, цэргийн арслан Г.Жамбалдорж хоёр даваа авсан бол Өмнөговь аймгийн аймгаас аймгийн арслан М.Буяндэлгэр гурван даваа авч тэргүүлсэн.
Дашрамд, өнөөдөр орой 19 цагаас Баянзүрх дүүргийн баг болон Завхан аймгийн багуудын хооронд ээлжит барилдаан болно.