Монголчууд бид Үндэсний их баяр наадмаар хамгийн шилдэг бөхийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Харин хамгийн шилдэг аймаг, бөхийн дэвжээг шалгаруулах "Алтан цомын төлөөх тэмцээн" өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн юм. Тус тэмцээний хоёрдугаар шатны тэмцээн арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн билээ.
Ийнхүү уншигч та бүхэнд "Алтан цомын төлөөх барилдаан"-ы хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн 16 багийн оноолтыг цувралаар танилцуулж байна.
Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Өвөрхангай аймгийн бөхчүүд Улаанбаатар хотын бөхчүүдтэй оноолт таарчээ.
Өмнөх шатанд Өвөрхангай аймаг Налайх дүүргийн багийг ялж хоёдугаарт шатанд шалгарсан билээ. Харин Улаанбаатар хотын баг Тува улсын багийг ялсан юм.
Өвөрхангай аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын харцага Х.Гантулга
- Улсын харцага Б.Цэдэнсодном
- Улсын харцага Ц.Бямба-Отгон
- Улсын начин Б.Лхагвадорж
- Аймгийн арслан О.Наранбаатар
- Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
Улаанбаатар хотын баг бүрэлдэхүүн
- Улсын начин Б.Бадамсүрэн
- Аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ
- Аймгийн арлсан Л.Батсайхан
- Аймгийн арслан Ч.Мөнхтогтох
- Аймгийн заан М.Даваасүрэн
- Аймгийн харцага Э.Ширнэн
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно. Тухайлбал, алтан цомын төлөөх багийн барилдаанд аймаг тус бүрийн шилдэг зургаан бөхөөс бүрдсэн 32 баг оролцсоноос 16 баг үлдээд буй. Үлдсэн 16 баг оноолт таарч, хоорондоо өрсөлдөнө.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)