Монголчууд бид Үндэсний их баяр наадмаар хамгийн шилдэг бөхийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Харин хамгийн шилдэг аймаг, бөхийн дэвжээг шалгаруулах "Алтан цомын төлөөх тэмцээн" өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн юм. Тус тэмцээний хоёрдугаар шатны тэмцээн арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн билээ.
Ийнхүү уншигч та бүхэнд "Алтан цомын төлөөх барилдаан"-ы хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн 16 багийн оноолтыг цувралаар танилцуулж байна.
Арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн бөхчүүд Баянзүрх дүүргийн бөхчүүдтэй оноолт таарчээ.
Өмнөх шатанд Завхан аймаг Сүхбаатар дүүргийн багийг ялж хоёдугаарт шатанд шалгарсан билээ. Харин Баянзүрх дүүргийн баг Чингэлтэй дүүргийн багийг ялсан юм.
Завхан аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын заан М.Лхагвагэрэл
- Улсын харцага Л.Лха-Очир
- Улсын харцага Д.Бат-Эрдэнэ
- Улсын харцага Ш.Пүрэвгарьд
- Улсын начин Б.Чимэдвандан
- Улсын начин Т.Дүгэрдорж
Баянзүрх дүүргийн баг бүрэлдэхүүн
- Улсын начин Ж.Ням-Эрдэнэ
- Аймгийн арслан Э.Энх-Амгалан
- Аймгийн арслан Б.Тайван
- Аймгийн арслан Б.Нямсамбуу
- Аймгийн заан Б.Даваадалай
- Аймгийн заан Э.Өлзийбаяр
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно. Тухайлбал, алтан цомын төлөөх багийн барилдаанд аймаг тус бүрийн шилдэг зургаан бөхөөс бүрдсэн 32 баг оролцсоноос 16 баг үлдээд буй. Үлдсэн 16 баг оноолт таарч, хоорондоо өрсөлдөнө.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)