Катар улсад зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өнгөрөгч шөнө дуусаж, шөвгийн 16-д Нидерланд, Сенегал, Англи, АНУ, Аргентин, Австрали, Хорват, Марокко, Япон, Испани, Франц, Польш, Бразил, Солонгос, Португал, Швейцарын шигшээ багууд шалгаран үлдлээ.
Тэгвэл өнөө шөнө бидэнд хасагдах шатны хоёр тоглолт буй. Эхнийх нь 23 цагаас А хэсгийн аварга Нидерландын шигшээ баг В хэсгийн хоёроор шалгарсан АНУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно. Тэдний хожсон нь шөвгийн найм руу орох чухал тоглолт юм. Нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлсэн Нидерландын шигшээ баг энэ шатанд АНУ-ыг хожих магадлал өндөр бөгөөд хөлбөмбөгт шинэ үеийг эхлүүлж буй АНУ-ын шигшээ багийнхан энэ таамгийг эвдэж мэдэх юм.
Өнөө шөнийн хоёр дахь тоглолтод С хэсгийн тэргүүлэгч Аргентины шигшээ баг D хэсгийн хоёроор гарсан Австралын шигшээ багтай оноолт таарлаа. Аргентины хувьд хэсгийн эхний тоглолтдоо Саудын Арабын шигшээ багт хожигдсон ч удаах тоглолтууддаа эргэн ирэлтийг хийж ээдрээ дагуулсан С хэсгээс нэглүгээр байраар шалгарсан юм. Тэдний хувьд Австралын шигшээ багийн эсрэг хэрхэн тоглох нь багийг зохион байгуулалтаас харагдана.
Л.Сайнаа