Монголчууд бид Үндэсний их баяр наадмаар хамгийн шилдэг бөхийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Харин хамгийн шилдэг аймаг, бөхийн дэвжээг шалгаруулах "Алтан цомын төлөөх тэмцээн" өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн юм. Тус тэмцээний хоёрдугаар шатны тэмцээн арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн билээ.
Ийнхүү уншигч та бүхэнд "Алтан цомын төлөөх барилдаан"-ы хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн 16 багийн оноолтыг цувралаар танилцуулж байна.
Арванхоёрдугаар сарын 4-ны өдөр Өмнөговь аймгийн бөхчүүд Баянхонгор аймгийн бөхчүүдтэй оноолт таарчээ.
Өмнөх шатанд Өмнөговь аймаг Говьсүмбэр аймгийг ялж хоёдугаарт шатанд шалгарсан билээ. Харин Баянхонгор аймгийн баг Сэлэнгэ аймгийн багийг ялсан юм.
Өмнөговь аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын начин Ш.Дарханбат
- Улсын начин Б.Мижидсүрэн
- Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа
- Аймгийн заан Ц.Анхбаяр
- Аймгийн заан Б.Баянсүх
- Аймгийн заан Т.Төгсдөлгөөн
Баянхонгор аймгийн багийн бүрэлдэхүүн
- Улсын начин Б.Эрдэнэхүү
- Улсын начин Д.Цэрэнтогтох
- Улсын начин Э.Батмагнай
- Аймгийн арслан Б.Бат-Орших
- Цэргийн арслан Г.Жамбалдорж
- Аймгийн арслан Ч.Алтангэрэл
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно. Тухайлбал, алтан цомын төлөөх багийн барилдаанд аймаг тус бүрийн шилдэг зургаан бөхөөс бүрдсэн 32 баг оролцсоноос 16 баг үлдээд буй. Үлдсэн 16 баг оноолт таарч, хоорондоо өрсөлдөнө.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Д.Батчулуун