Өнгөрсөн сарын кюүшюү башёг озэки Шодай зургаан даваа, есөн унаатай дуусгаж, улмаар озэки цолоо алдсан. Ингэснээр 2023 оны нэгдүгээр сарын тэмцээн нь 125 жилийн дараа нэг ёкозүна, нэг озэки цолтон барилдах анхны башёгоор нэрлэгдэх юм. Хамгийн сүүлд 1898 оны Харү башёд ёкозүна, озэки цолтой тус бүр нэг сүмоч барилдаж байсан түүхтэй. Сүмогийн түүхэн дэх энэхүү үйл явдал бүтэн нэг зуун алгассаны дараа давтагдахаар болсон нь одоогийн озэки цолтнуудын тааруухан амжилттай холбоотой.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)