Ирэх долоо хоногт АНУ-ын Коралвиль хотод болох "Дэлхийн цом"-ын тэмцээнээр эмэгтэйчүүдийн төрөлд заавал үзэх естой, хүлээлт үүсгэж буй таван барилдааныг Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос онцолжээ.
Тэдний дундаас 62 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэдийн барилдааныг онцолсон байна. Тэрбээр тус тэмцээнд "Токио-2020" олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, дэлхийн шигшээд уригдсан Киргизстаны Айсулу Тыныбековагийн нарын дуэлийг онцолжээ.
Үүнээс гадна 55 кг-д Украины Александра Хоменец АНУ-ын Жакарра Винчестертэй, 68 кг-д Оросын Ирина Рингач БНХАУ-ын Зоу Фенгтэй, 72 кг-д АНУ-ын Амит Элор Оросын Жамила Бакбергеноватай, 76 кг-д Оросын Ясемин Адар АНУ-ын Елена Макойдтой барилдах барилдаануудыг онцолжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)