ДАШТ-ий гуравдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр өндөрлөж, шигшээ 16 багийн нэрс бүрэн тодорно. Одоогоор Нидерланд, Сенегал, Англи, АНУ, Аргентин, Австрали, Хорват, Марокко, Япон, Испани, Франц, Польшийн багууд хэсгээсээ гарч, дараагийн шатанд үлдээд байна.
Тэгвэл өнөөдөр G болон H хэсгийн тоглолтууд өрнөнө. Н хэсгийн тэргүүлэгч Португалын шигшээ баг хэсгийн гуравт жагсаж байгаа Өмнөд Солонгосын шигшээ багтай тоглоно. Тус тоглолтод Солонгосын баг хожвол хэсгээсээ гарах учир чухал тоглолтод тооцогдож байна. Харин хэсгийн хоёрт бичигдэж байгаа Ганын шигшээ баг Уругвайн шигшээ багтай тоглох бөгөөд хожвол хэсгээсээ гарна. Мөн Солонгос хожигдвол Ганачууд хэсгээсээ гарах юм.
Харин G хэсгийн тэргүүлэгч Бразилын шигшээ баг Камеруны шигшээ багтай өрсөлдөж, хожсон ч хожигдсон ч хэсгээсээ гарах нь тодорхой болоод буй. Улмаар хэсгийн өөр тоглолтод Швейцарчууд Сербийн шигшээ багтай учраа таарсан бөгөөд хэсгээсээ гарах нь эсэх нь тоглолтын үр дүнгээр шийдэгдэнэ.
Улмаар хэсгийн тоглолтууд ийн өндөрлөж, маргааш оройноос ДАШТ-ий шигшээ 16-ын тоглолтууд Нидерланд, АНУ-ын шигшээ багуудын тоглолтоор эхэлнэ. Тус өдөр мөн Аргентины шигшээ баг Австралийн шигшээ багтай ээлжит тоглолтоо хийх юм.
Сонирхуулахад, Уругвайн шигшээ багийн тоглогч Луис Саурез 2010 оны ДАШТ-ий хагас шигшээд Гана улсын эсрэг тоглож, бөмбөгийг гараараа хаасан асуудал үүсэж, тухайн үед маргаан дагуулсаар Уругвайн шигшээ багийн талд шийдэгдэж байв. Тэгвэл тэмцээний эхнээс сонирхол татаж байсан уг асуудалд Ганын хөгжөөн дэмжигчид "өшөө авалт" хийх болно хэмээгээд байв. Түүнчлэн энэ тал дээр Саурез уучлал гуйхаас татгалзсан бөгөөд өнөө оройн тоглолтод тэдний дунд ширүүхэн өрсөлдөөн болох нь дамжиггүй боллоо.
Л.Сайнаа