Энэ жилийн сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, 21 настай ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн мэргэжлийн боксын Ази номхон далайн орны бүсийн аваргын төлөөх тулаанаа өчигдөр Японы Токио хотод хийж ялалт байгууллаа.
Тэрбээр "WBO" холбооны 55.4 кг-ын жингийн бүсний төлөө мэргэжлийн бокст тав ялж, нэг тэнцэж, нэг ялагдсан Японы 35 настай, туршлагатай боксчин Аканэ Фүживаратай тулалдав.
Хоёр минутаар найман үе тоглосон тус тулаанд О.Есүгэн өрсөлдөгчөө шүүгчийн саналаар ялж бүсний эзэн болов.