ДАШТ-ий хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнөө шөнийн тоглолтуудаар дуусгавар болно. Тэмцээний эхнээс В хэсгийн тоглолтууд анхаарал татаж байсан бол хүчирхэг Аргентины шигшээ баг хэсгээ тэргүүлж, үнэнч фанатуудаа баярлуулсан юм. Тэгвэл та бүхэнд өнгөрсөн өдөр ДАШТ-ий эргэн тойронд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудаас түүвэрлэн хүргэе.
Нэг. Шөвгийн 16-ийн багууд
Тэмцээний А хэсгээс Нидерландын шигшээ баг тэргүүлж В хэсгийн хоёроор гарсан АНУ-ын шигшээ багтай тоглоно. Харин В хэсгийг тэргүүлсэн Англичууд А хэсгийн Сенегалын шигшээ багтай оноолт таарлаа. Түүнчлэн С хэсгийн нэгдүгээр байраар гарсан Аргентинчууд D хэсгийн хоёроор гарсан Австралийн шигшээ багтай, D хэсгийн аварга Францын шигшээ баг Польштой тус тус шөвгийн 16-д тоглоно. Мөн өчигдрийн Е хэсгээс Япон, Испани, F хэсгээс Мороко, Хорватын багууд шалгарч дараагийн шатанд үлдлээ.
Хоёр. Япончуудын рекорд
Өчигдөр Японы шигшээ баг Испанийн эсрэг 17.7 хувьтай бөмбөг эзэмшсэн. Энэ нь хамгийн бага хувьтай бөмбөг эзэмшээд эсрэг багаа хожсон ДАШТ-ий рекорд болон тэмдэглэгджээ.
Гурав. Германы шигшээ багийн азгүйдэл
Дэлхийн олон удаагийн аварга Германы шигшээ баг энэ удаагийн ДАШТ-ийг дуусгаж гэртээ харихаар боллоо. Тэд хэсгийн сүүлийн тоглолтдоо Коста Рикагийн шигшээ багт 3:2 харьцаатай хожигдсон юм. Ингэснээр тэд хоёр ДАШТ дараалан хэсгээсэээ шалгарч чадсангүй.
Дөрөв. Японы түүхэн амжилт
Өчигдөр болсон тоглолтод Ази тивийн төлөөлөл Японы шигшээ баг хүчирхэг Испанийн шигшээ багийг 2:1 харьцаатай хожиж, ДАШТ-ий түүхэнд хэсгээ анх удаа тэргүүллээ. Хожигдсон Испанийн шигшээ баг 83 хувьтай бөмбөг эзэмшсэн боловч, хүчирсэнгүй. Нөгөөтээгүүр Испанийн хожигдол Германыг дараагийн шатнаас түлхэн гаргах төлөвлөгөө байсан байж болох юм.
Тав. Respect for Goolkeeper
Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер өнөөдрийн тоглолтод оролцсоноор ДАШТ-д хамгийн олон тоглолтод оролцон хаалгач болж түүхэнд үлдэж байна. Тэрбээр энэ жил 36 настай.
Зургаа. Цоо шинэ түүх
Өчигдөр өрнөсөн Герман болон Коста Рикагийн тоглолтыг дан эмэгтэйчүүд шүүжээ. Энэ нь ДАШТ-ий түүхэн дэх анхны эмэгтэй шүүгчдийн баг болж буйгаараа онцлог. Тэд бол Стефани Фраппарт, Нейза Бэк, Карен Диаз нар билээ.
Долоо. Тайвшир хүү минь
Хорватын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтдоо Бельгийн шигшээ багтай тэнцэж, тэднийг гэрт нь буцаалаа. Тоглолтын дараа Францын хөл бөмбөгийн од, Бельгийн шигшээ багийн дасгалжуулагч Тьерри Анри Ромелу Лукаку болон Бельгийн багийг тайвшруулжээ.
Найм. Мароккогийн шинэ түүх
Хэсгийн хоёрдугаар байраар гарах үзүүлэлттэй байсан Мароккогийн шигшээ баг хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд үлдлээ. Тэд өчигдөр Канадын шигшээ багийг 2:1 харьцаатай гэрт нь буцаасан бол хэсгийг тэргүүлж байсан Хорватын шигшээ баг хоёроор гарав. Мөн 1998 оны Нигерийн шигшээ багаас хойш Африк тивээс ДАШТ-д хэсгээ тэргүүлэн гарсан анхны баг Мароккогийн шигшээ баг болов. Тэдний хувьд ДАШТ-д 1986 оноос хойш анх удаа шөвгийн 16-д шалгарч байна.
Л.Сайнаа