Монголчууд бид Үндэсний их баяр наадмаар хамгийн шилдэг бөхийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Харин хамгийн шилдэг аймаг, бөхийн дэвжээг шалгаруулах "Алтан цомын төлөөх тэмцээн" өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн юм. Тус тэмцээний хоёрдугаар шат үргэжлэн явагдаж байна.
Ийнхүү уншигч та бүхэнд "Алтан цомын төлөөх барилдаан"-ы хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн 16 багийн оноолтыг цувралаар танилцуулж байна.
Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Архангай аймгийн бөхчүүд Ховд аймгийн бөхчүүдтэй оноолт таарчээ. Өмнөх шатанд Архангай аймаг Хэнтий аймгийн багийг ялж хоёдугаарт шатанд шалгарсан билээ. Харин Ховд аймгийн баг Дорнод аймгийн багийг ялсан юм.
Архангай аймгийн бүрэлдэхүүн
1. Улсын гарьд М.Бадарч
2. Улсын харцага Б.Зоригтбаатар
3. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
4. Аймгийн арслан С.Сүхбат
5. Цэргийн арслан Л.Отгонбаатар
6. Аймгийн арслан Э.Мөнхжаргал
Ховд аймгийн бүрэлдэхүүн
Улсын аварга О.Хангай
Улсын заан Б.Пүрэвсайхан
Улсын заан Б.Бат-Өлзий
Улсын начин Б.Баянмөнх
Аймгийн арслан Ц.Төмөрцоож
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно. Тухайлбал, алтан цомын төлөөх багийн барилдаанд аймаг тус бүрийн шилдэг зургаан бөхөөс бүрдсэн 32 баг оролцсоноос 16 баг үлдээд буй. Үлдсэн 16 баг оноолт таарч, хоорондоо өрсөлдөнө.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)