Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга энэ сарын 3-4-нд болно. Энэ тэмцээнд 62 орны нийт 355 (эрэгтэй 208, эмэгтэй 147) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 13 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, Б.Нармандах, 73 кг-д дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Л.Энхболд, О.Цэцэнцэнгэл нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Э.Энхзул нар зодоглох юм.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -57, -63, -70, эрэгтэйчүүдийн -73, -81, -90кг-ийн барилдаанууд явагдана.
Манай улсаас эхний өдөр Дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн, Л.Сэргэлэн нарын гурван тамирчин хүч үзнэ.
Тэмцээний эхний өдрийн финалын барилдаан 14:30 минутаас эхлэх бөгөөд "С1" телевиз шууд дамжуулах аж.
А.Сүх
Сэтгэгдэл (3)