Монголчууд бид Үндэсний их баяр наадмаар хамгийн шилдэг бөхийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Харин хамгийн шилдэг аймаг, бөхийн дэвжээг шалгаруулах "Алтан цомын төлөөх тэмцээн" өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн юм. Тус тэмцээний хоёрдугаар шатны тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Ийнхүү уншигч та бүхэнд "Алтан цомын төлөөх барилдаан"-ы хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн 16 багийн оноолтыг цувралаар танилцуулж байна.
Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Баян-Өлгий аймгийн бөхчүүд Дундговь аймгийн бөхчүүдтэй оноолт таарчээ. Өмнөх шатанд Баян-Өлгий аймаг Хан-Уул дүүргийн багийг ялж хоёдугаарт шатанд шалгарсан билээ. Харин Дундговь аймгийн баг Багахангай дүүргийн багийг ялсан юм.
Баян-Өлгий аймгийн багийн бүрэлдэхүүн
1. Улсын заан Б.Серик
2. Улсын начин Н.Мустафа
3. Аймгийн арслан У.Береке
4. Аймгийн арслан М.Еркебулан
5. Аймгийн заан Е.Көптилек
6. Э.Тамираа
Дундговь аймгийн багийн бүрэлдэхүүн
1. Улсын начин А.Алтанхуяг
2. Улсын начин Э.Даш
3. Улсын начин Э.Ванданцэрэн
4. Аймгийн арслан Б.Доржсүрэн
5. Аймгийн арслан Д.Энхболд
6. Аймгийн заан Б.Анандпүрэв
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно. Тухайлбал, алтан цомын төлөөх багийн барилдаанд аймаг тус бүрийн шилдэг зургаан бөхөөс бүрдсэн 32 баг оролцсоноос 16 баг үлдээд буй. Үлдсэн 16 баг оноолт таарч, хоорондоо өрсөлдөнө.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)