Сонирхогчдын боксын залуучууд, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, "Аврагч" спорт хорооны тамирчин, ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн мэргэжлийн боксын Ази номхон далайн орнуудын бүсийн аваргын төлөөх тулаанаа маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-нд Японы нийслэл Токио хотноо хийх гэж байна.
Өдгөө 21 настай түүний хувьд "WBO" холбооны 55.4 кг-ын жингийн бүсний төлөө Японы тамирчин, 35 настай Аканэ Фүживаратай тулалдана. Түүний өрсөлдөгч нь мэргэжлийн боксод тав ялж, нэг тэнцэж, нэг ялагдсан туршлагатай боксчин ажээ. О.Есүгэний хувьд өмнө нь мэргэжилд нэг удаа тулалдаж ялалт байгуулсан бөгөөд Японы тамирчинтай 10 раундын турш өрсөлдөнө.
Ж.Сайхнаа