ДАШТ-ий А болон В хэсгүүдийн гуравдугаар тойргийн тоглолт өчигдөр эхэлж А хэсгийг Нидерландын шигшээ баг, В хэсгийг Английн шигшээ баг тус тус тэргүүлж дараагийн шатанд шалгарсан билээ.
Өнөөдөр С болон D хэсгүүдийн гуравдугаар тойргийн тоглолт болох юм. С хэсгийн тэргүүлэгч Польшийн шигшээ баг өнөөдөр хэсгийн хоёрт бичигдэж байгаа Аргентины шигшээ багтай оноолт тааран тоглоно. Хоёр багийн аль хожсон нь хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд шалгарах юм. Хэсгийн гурваар жагссан Саудын Арабын шигшээ баг өнөөдөр Мексикийн шигшээ багтай тоглох бөгөөд хэрвээ Мексик хожвол энэ хэсгийн хувь заяа ээдрээ дагуулах юм. Учир нь Аргентины шигшээ багт Польшийн шигшээ хожигдсон тохиолдолд Мексикийн шигшээ багтай оноо тэнцэх өндөр магадлал үүсэх юм. Харин Саудын Араб Мексикийг хожвол хэсгээсээ гарах нь тодорхой болно. Энэ хэсгийн тоглолтуудын өнөөдрийн үр дүн аль ч багийг хэсгээс гаргах боломжтойг хүснэгтээс харж болохоор байна.
Тэгвэл D хэсэгт итгэл төгс тэргүүлж байгаа Францын шигшээ Тунистэй оноолт таарсан бөгөөд хожсон ч хожигдсон ч хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд үлдэнэ. Харин Австралийн шигшээ баг өнөө шөнө Данийн шигшээ багтай тоглож, аль хожсон нь хэсгийнхээ хоёроор дараагийн шатанд шалгарах чухал үүргийг хүлээгээд байгаа юм.
Леонел Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ багийн хувьд өнөөдөр маш чухал тоглолтыг хийх бөгөөд хэрвээ Польшийг хожвол, хэсгээ тэргүүлнэ. Гэвч хожигдвол тэмцээнээ өндөрлүүлж, гэртээ харих юм.
Л.Сайнаа