Монголчууд бид Үндэсний их баяр наадмаар хамгийн шилдэг бөхийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Харин хамгийн шилдэг аймаг, бөхийн дэвжээг шалгаруулах "Алтан цомын төлөөх тэмцээн" өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн юм. Тус тэмцээний хоёрдугаар шатны тэмцээн арванхоёрдугаар сарын 1-нээс буюу маргаашаас эхлэх гэж байна.
Ийнхүү уншигч та бүхэнд "Алтан цомын төлөөх барилдаан"-ы хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн 16 багийн оноолтыг цувралаар танилцуулж байна.
Арванхоёрдугаар сарын 1-ны өдөр Увс аймгийн бөхчүүд Баянгол дүүргийн бөхчүүдтэй оноолт таарчээ. Өмнөх шатанд Увс аймаг Говь-Алтай аймгийг ялж хоёдугаарт шатанд шалгарсан билээ. Харин Баянгол дүүргийн баг Дархан-Уул аймгийн багийг ялсан юм.
Увс аймгийн багийн бүрэлдэхүүн
- Даян аварга Н.Батсуурь
- Улсын аварга П.Бүрэнтөгс
- Улсын харцага Т.Баасанхүү
- Улсын харцага Ц.Мөнхбаяр
- Улсын начин О.Түмэн
- Аймгийн заан Т.Батсүрэн
Баянгол дүүргийн багийн бүрэлдэхүүн
- Улсын начин Ч.Цогбаяр
- Аймгийн арлсан Б.Очирхүү
- Аймгийн арслан Г.Дармаажанцан
- Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ
- Аймгийн арслан Д.Ням-Очир
- Аймгийн харцага Б.Түвшинтулга
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно. Тухайлбал, алтан цомын төлөөх багийн барилдаанд аймаг тус бүрийн шилдэг зургаан бөхөөс бүрдсэн 32 баг оролцсоноос 16 баг үлдээд буй. Үлдсэн 16 баг оноолт таарч, хоорондоо өрсөлдөнө.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)