Ардын хүү хочит О.Пүрэв анх удаа эх орныхоо дэвжээнээ ONE Championship-ын албан ёсны тулаанаа Индонезийн тамирчин Суното Перингкаттай хийн ялалт байгуулж, үнэнч хөгжөөн дэмжигчдээ баярлуулжээ. Тэрбээр ийнхүү тус холбоонд дөрөв дэх тулаанаа хийж, дөрөв яллаа.
Road to One Mongolia холбооноос дэлхийн хэмжээний стандарт бүхий тоглолтыг эх орондоо анх удаа зохион байгуулж, төв Азийн бүс нутгуудаас Монголд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой холимог тулааны Road to Mongolia реалити шоу тэмцээний үндэсний ялагч тодруулах финалын тоглолт 11 сарын 26 буюу Улс тунхагласны баярын өдөр Steppe Arena-д амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд нийт 40 тамирчин өрсөлдсөнөөс эр зориг, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдөж дэлхийн дэвжээнд өрсөлдөх үндэсний ялагчаар Б.Энх-Оргил тодорч One Championship-тэй хийх 100 ам долларын эрхийн бичгээ One Championship-ын дэд ерөнхийлөгч UFC холбооны аварга асан Рич Франклингаас гардан авчээ.
Л.Сайнаа