Өчигдөр Бразилын шигшээ баг хэсгийн тойргийн хоёр дахь тоглолтоо Швейцарын шигшээ багийн эсмрэг хийж 1:0 харьцаатай хожил байгуулсан. Тэгвэл тус тоглолтод Бразилын хөлбөмбөгийн домогт тоглогчид болох Роберто Карлос, Роналдо Зубастик, Кака буюу Рикардо Изексон дос Сантос Лейти, Кафу буюу Маркос Эвангелиста де Морайс нар хүрэлцэн ирж, багаа дэмжсэн байна.
Кафу - Маркос Эвангелиста де Морайс
Кафу нь өдгөө 50 настай. Тэрбээр 1997-2008 онуудад АС Милан, Рома багуудад тоглож байсан бөгөөд 1990-2006 оны хооронд Бразилын шигшээ багт хүчин зүтгэж, 142 тоглолтод 5 гоол оруулж байлаа.
Роналдо Зубастик - Рональдо Луйс Назарио де Лима
Тэрбээр 1976 онд төрсөн, 46 настай. Тэр 1996-2008 онуудад Барсалона, Риал Мадрид, Интер Милан зэрэг шилдэг багуудад тоглож байсан. Мөн 1994-2011 он хүртэл шигшээ багтаа тоглож, 98 тоглолтод 62 гоол оруулсан төдийгүй багаа тэргүүлэн Олимпын наадмаас хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан хамгийн шилдэг тоглогчдын нэг юм.
Роберто Карлос
Тэрбээр 1973 онд төрсөн, 49 настай. 1996-2007 оныг хүртэл Реал Мадрид багт хүчин зүтгэж, шигшээ багтайгаа 1992-2006 онуудад нийт 125 тоглолтод оролцож, 11 гоол оруулжээ.
Кака - Рикардо Изексон дос Сантос Лейти
Тэрбээр 1982 онд төрсөн, 40 настай. Шигшээ багтаа 2002 оноос эхлэн хүчин зүтгэж, 82 тоглолтод 27 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ.
Л.Сайнаа