Өнөөдөр ДАШТ-ий хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлж А хэсгийн Ираны шигшээ баг АНУ-тай, Уэльс Английн шигшээ багтай тоглох бол В хэсгийн Эквадорын шигшээ баг Сенегалтай, Нидерландын шигшээ баг Катартай хэсгийн тоглолтоо хийнэ.
Хоёр тойргийн дараах байдлаар А хэсгийг Нидерланд болон Эквадорын шигшээ багууд нэг хожил нэг тэнцээтэйгээр хэсгээ дөрвөн оноотой хошуучилж байгаа юм. Өнөөдрийн тоглолт багуудын хэсгээсээ гарах хувь заяаг шийдэх бөгөөд хэсгийн сүүл мөшгөж яваа Катарын шигшээ багийн хувьд ирээдүй тун бүрхэг болсон. Хэсгийн гуравдугаар байрт гурван оноотой жагсаж буй Сенегалын шигшээ баг өнөөдрийн Эквадорыг буулган авбал оноогоо ахиулж, хоёрдугаар байрт бичигдэнэ. Багуудын хожих магадлал эн тэнцүү гэж хэлж болно. Улмаар өнөөдөр болох тоглолтуудын дараа багуудын байр солигдох магадлал 50 хувьтай бөгөөд Нидерландын шигшээ баг чансааныхаа хувьд Катарыг хожих бүрэн боломжтой.
Харин В хэсгийн хоёр тойргийн дараах байдлаар Английн шигшээ баг хэсгээсээ гарах нь хэдийн тодорхой болсонб бөгөөд дөрвөн оноотойгоор тэргүүлж буй. АНУ-ын шигшээ баг өнөө шөнө Ираныг хожвол байраа ахиулж, хоёроор бичигдэх боломж бүрдэнэ. Харин Иран хожвол хэсгээсээ хоёроор гарч, дараагийн шатанд шалгарах болзлоо хангаж байна гэсэн үг юм. Сүүл мөшгөж яваа Уэльсийн шигшээ багийн хувьд нутаг нэгтэн Английн шигшээ багийг хожих магадлал 40 хувьтай бөгөөд хэрвээ хожвол энэ хэсгийн дараагийн тойргийн тоглолтууд багуудын хувь заяаг шийдэх болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)