Кураш бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 25-28-ний өдрүүдэд Энэтхэг улсынПуния хотын "Шивачхатрапати" спорт цогцолборт боллоо. Сүүлийн өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд манай тамирчин Отгонжаргалын Сарантуяа хүч үзэж, тус тэмцээнээс манай улсын цорын ганц медалийг хүртлээ.
Өдгөө 20 настай түүний хувьд нийт дөрвөн барилдаан хийж гуравт нь ялжээ. Уг дэлхийн аваргад 60 орны 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр долоон жинд өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл (2)