Дэлхийн хүүхдийн өдөр буюу Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдрийг тохиолдуулан Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлөөс “Нэгдүгээрт хүүхэд” өргөтгөсөн хурлыг өчигдөр зохион байгуулав. Арга хэмжээний үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын эцэг, эхийн зөвлөлүүдэд хүүхдийн эрхийн зөрчлийн талаар таниулан, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжилд эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхэд уриалсан юм.
Мөн хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч, зөвлөгөө, мэдээ мэдээллээр хангаж, цаашид хүүхэд, гэр бүл рүү чиглэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүн, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын зөвлөлийн төлөөлөлд уг хуралд оролцсон байна. Түүнчлэн хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төвийн хүүхдийн элчээр контент бүтээгч Болдбаатарын Анандыг батламжиллаа.
НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР