Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигт тусгагдсан архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх, согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах чиглэлээр архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, урьдчилан сэргийлэх “Намайг алгас” ухуулга, нөлөөллийн аяныг эхлүүллээ. Тус аян нь энэ оны 11 дүгээр сарын 07-ноос 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Эх сурвалж: ЦЕГ