Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Филиппин улс гадаадын иргэдэд тавих шаардлагаа өөрчилжээ.
Тодруулбал Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсан гадаадын иргэд тус улс руу зорчихдоо коронавируст халдварын PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүй бөгөөд англи хэл дээрх вакцины гэрчилгээг хэвлэн биедээ авч явах юм байна.
Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй 15 наснаас дээш насны гадаадын иргэд тус улс руу зорчихоос 24 цагийн дотор өгсөн коронавируст халдварын түргэвчилсэн шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай. Түргэвчилсэн шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд хилийн шалган нэвтрүүлэх цэгт дахин түргэвчилсэн шинжилгээ өгөх бөгөөд дахин “эерэг” гарсан тохиолдолд тусгаарлалтад хамрагдана.
Түүнчлэн гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлагатай бөгөөд нийт зорчигчид Филиппин улсад ирэхээс 72 цагийн өмнө https://www.onehealthpass.com.ph/ холбоосоор нэвтэрч “еArrival Card” маягтыг бөглөж, хэвлэн биедээ авч явах шаардлагатай болжээ.