БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл” хэрэгжихээр болсон.
Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц болон Геологийн төв лабораторийн уулзвар хэсгүүд дээр төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц барина. Өөрөөр хэлбэл Энхтайваны өргөн чөлөө, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвараас "Хьюндай мотор" ХХК хүртэлх авто зам замд нүхэн гарц барих аж.
Төмөр зам доогуурх нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд 2023 оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Нүхэн гарцуудын барилгын ажлыг 18 сарын хугацаанд бүрэн дуусгах юм. Уг төсөл нь Улаанбаатар хотод тулгамдаад буй авто замын түгжрэлийн асуудлыг шийдэх хүрээнд төлөвлөгдсөн арга хэмжээ юм.
Сэтгэгдэл (1)