Дархан-Уул аймгийн "Оюуны Ирээдүй" цогцолбор сургуульд алдагдсан үл мэдэгдэх хийнд угаартан нийт 31 хүүхэд, зургаан том хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас хоёр том хүн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн байна. Нэг том хүн ухаангүй сэхээний тасагт байгаа аж.
Энэ асуудлаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү “Дархан-Уул аймаг, Дархан сумын Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн А байранд хий алдагдсан байж болзошгүй гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явууллаа” гэв.
Шалгалтаар тус сургуулийн 12 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй хоёр сурагч Хятад улсад үйлдвэрлэсэн байж болзошгүй шошго бүхий харуул хамгаалалтын зориулалттай нулимс асгаруулагчийг их завсарлагааны үеэр нэг давхарын цайны газрын кордиорт цацсан нь камерийн бичлэгт болон эд мөрийн баримтаар олдсон байна. Мөн сурагчид хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгчээ.
Сэтгэгдэл (2)