Энэ өдөр дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг таньж мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж таниулах, хайрлан хамгаалах зорилготой.
Цоохор ирвэсний тоо толгой нь багассаар байгаагийн зэрэгцээ, тархац нутаг нь хумигдаж байгаа тул энэ зүйлийг ховордох дөхсөн зүйлийн тоонд оруулсан. Харьцангуй богино хөл, урт бие, том гавалтай. Биеийн төрх байдлын хувьд ягуартай төстэй боловч жижиг, туранхайвтар биетэй. Үс нь голдоо цэггүй толботой тул ягуараас ялгагдана. Хар буюу маш бараан зүстэй, мелани цоохор ирвэсийг хар ирвэс гэцгээдэг.
Зэрлэгээрээ устаагүй үлдсэн нь түүний таарснаа барьдаг, янз бүрийн орчинд дасан зохицож чаддаг, цагт 60 орчим км хурдан явдаг зэрэгтэй нь холбоотой. Цоохор ирвэс бараг бүх зүйлийн амьтныг барьж иддэг. Ширэнгэн ойгоос, цөлийн бүсэд хүртэл нутаглана. Экологийн үүрэг роль нь Америк тивүүдэд тархсан ойролцоо хэмжээтэй пуматай төстэй.
М.Сүхэхэй