ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг өөрийн цахим хуудаснаа "Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч”алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшгууд. Хүн доромжилсон төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөг өө одоо болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдгаа болих хэрэгтэй" хэмээсэн нь хошин урлагийнхны эгдүүцлийг хүргээд буй. Тэгвэл хошин урлагийн жүжигчид ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзоригийг огцруулахыг шаардаж, алиалагч, гамшиг гэж хэлсэн дээ уучлал гуйхыг шаардлаа. Энэ үеэр Хошин урлагийн жүжигчид мэдээлэл өглөө.
МУГЖ Н.Онон: Алиа, салбадай гэж доромжлохыг тэвчиж чадахгүй
Энэ бол Монгол орон. Үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ Монгол төрийг төлөөлж байгаа, төрийн өндөр албан тушаалтан хүн өөрийн сошиал хаягаар доромжилсон. Шүүмжлэл, доромжлол хоёр асар их ялгаатай. Төрийн нарийн бичгийн дарга үндсэн хуулийг зөрчиж байна. Тиймээс ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоргийг албан ёсны уучлал гуйхыг шаардаж байна. Бид шагналыг авъя гэж гуйсан юм уу, гүйсэн юм уу. Үгүй. Хошин урлаг 1990 оноос хойш хөгжиж байна. Монголд төгс салбар гэж хаан байна. Энэ хүн төгс юм уу. Төгс юм уу гэдгийг нь орж асуух гээд байж байна. Алиа, салбадай гэж доромжлохыг тэвчиж чадахгүй” гэв.
МУГЖ Б.Ариунболд: Бид нарыг алиалагч гэж байгаа бол диплом дээр алиалагч мэргэжилтэй гэж бич
Ирж яваа залуучуудыг төрийн албан тушаалтан хүн эрийг нь мохоож болохгүй. Амны зоргоороо уран бүтээлчдийг харлуулж байна. Нэг багшийг алдаа гаргахад бүх багш нарыг харлуулдаг. Нэг эмч алдаа гаргахад нийт эмч нарыг харлуулдаг цаг үе ирэх гээд байна. Алдаа оноотой уран бүтээлчдийн зарим нэг уран бүтээлээр нь нийт уран бүтээлчдийг харлуулдаг байдал төрийн хариуцлагатай хүний амнаас гарсан гэхээр итгэхэд бэрх байлаа. Ямар их завтай хүн бэ. Хуул зүйн яам зөндөө ажилтай биз дээ. Төрийн өндөр албан тушаалтан хүн гудамжны хэллэгээр ингэж хандаж байгаа нь эмгэнэлтэй байна. Бид нарын диплом дээр алиалагч гээд бичих хэрэгтэй” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (43)