БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвлөрсөн хогийн цэгийн 0,7 га талбайн 250 тонн хогийг булж, устгав.
Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны хогийн цэг нь салхи болон үерийн усаар дамжин тархаж Усны сан бүхий газрыг бохирдуулах эрсдэлтэй байрлалд байдаг. Иймд Хялганат тосгоны захирагчийн алба “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран хогийн цэгийн хогийг ландфилын аргаар дарж устгаж байна.
Хогийн цэгийг устгах ажлын явц аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 1 га талбайгаас 250 тонн хог хаягдал булж устгаад байна. Гүйцэтгэл 80 орчим хувьтай байна. Цаашид нийт хогийг булж устгаад хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргуулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (2)