Жил бүрийн тав, аравдугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд тус өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгаль орчны сайд нарын төгөл” байгуулах санаачилгаар эхлүүлжээ.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-ын дугуй бургас орчимд Отгонтэнгэр их сургуулийн оюутан, залуус, багш, ажилчид болон БОАЖЯ-ны хамт олон улиас, халиас, шинэс зэрэг 10 төрлийн дөрвөн мянга гаруй мод тарьж байна.
БОАЖ-ын сайд Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол нар намрын мод тарилтын нээлтэд оролцож, Отгонтэнгэр их сургуулийн оюутан, залуустай хамт “Байгаль орчны сайд нарын төгөл”-д мод тарилаа.