Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Ташкентийн татамид манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
ДАШТ эхлэхтэй холбоотойгоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин ОУХМ Батхуягийн Гончигсүрэн.
- 2022 оны "Нур-Султан" ААШТ-ий хүрэл медаль
- 2021 оны "Ташкент" гранд сламын хүрэл медаль
- 2022 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан медаль
Дэлхийн чансаанд 1677 оноотойгоор 19-р байранд бичигдэж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)