Монголчууд бид Үндэсний их баяр наадмаар хамгийн шилдэг бөхийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Харин хамгийн шилдэг аймаг, бөхийн дэвжээг шалгаруулах "Алтан цомын төлөөх тэмцээн" энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд бүтэн улирлын турш үргэлжилнэ.
Ийнхүү уншигч та бүхэнд "Алтан цомын төлөөх барилдаанд" оролцож буй 32 багийн оноолтыг цувралаар танилцуулж байна.
Аравдугаар сарын 4-ны өдөр Улаанбаатарын багийн эсрэг Тува улсын баг өрсөлдөнө.
Оноолт-6
Улаанбаатар
1. Улсын начин Б.Бадамсүрэн
2. Аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ
3. Аймгийн арлсан Л.Батсайхан
4. Аймгийн арслан Ч.Мөнхтогтох
5. Аймгийн заан М.Даваасүрэн
6. Аймгийн харцага Э.Ширнэн
Тува улсын баг
1. Айдын Монгуш
2. Сылдыс Монгуш
3. Начин Монгуш
4. Кежик Ооржак
5. Мэргэн Монгуш
6. Мөнгө-Эртэни Куулар
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно. Тухайлбал, алтан цомын төлөөх багийн барилдаанд аймаг тус бүрийн шилдэг зургаан бөхөөс бүрдсэн 32 баг оролцох юм. Урьдчилсан хоёр шатанд 32 баг сугалаагаар оноолт таарч, хоорондоо өрсөлдөнө.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм. Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)