Төр, нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Тэр цагаас хойш энэ жил 24 дэх намартайгаа золгож буй ч хэрэг илрээгүй. 24 жилийн тэртээх намрын тэр бүүдгэр өдөр Монголын үндэсний радиогоор энэ цуст аллагын тухай мэдээлж, гашуудлын хөгжим эгшиглэж байв.
Энэ намрын анхны цас бударсан өглөө Хөдөлмөрийн үндэсний намынхан С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ.
ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэн ХҮН жил бүрийн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөж, Монголын ардчиллын үнэ цэнийг эргэн дурсдаг юм.
Түүний бидэнд үлдээсэн өв, эрх ашгийн эрэмбэ, ардчилсан эрх чөлөөт Монгол улсыг байгуулах үйл хэргийг өнөө үеийхэн бид үргэлжлүүлж, дараа үедээ нэр төртэй хүлээлгэн өгөх болно хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Сэтгэгдэл (3)