Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Ташкентийн татамид манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
ДАШТ эхлэхтэй холбоотойгоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн -78 кг жинд Үндэсний шигшээ баг, “Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Батбаярын Эрдэнэт-Од.
- 2022 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан медаль
- 2022 оны "Актау" Азийн нээлттэй тэмцээний хүрэл медаль
Дэлхийн чансаанд 707 оноотойгоор 41-р байранд бичигдэж байна.
А.Сүх