МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 бөхийн хооронд зохион байгуулагдаж байна.
Цуврал барилдааны эхний өдрийн хоёр дахь дуэль Архангай болон Хэнтий аймгуудын хооронд болж, Архангай аймгийн баг өрсөлдөгчөө 19:6-аар илүүрхэж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг, барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө гардацгаав.
Архангай аймгийн баг сэлгээний бөхгүй улсын гарди М.Бадарч, улсын харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, аймгийн хурц арслан С.Сүхбат, аймгийн арслан Э.Мөнхжаргал нарын үндсэн бүрэлдэхүүнээрээ барилдсан бол Хэнтий аймгийн багт улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Г.Бадрах, аймгийн арслан Ш.Отгонтөгс, Д.Алтанцоож, аймгийн харцага Б.Түвшинтөгс, сэлгээний бөхөөр аймгийн Б.Мандалбат нар барилдсан юм.
Өнөөдөр өдөр 14 цагаас Багануур – Дорноговь, орой 18 цагаас Говь-Алтай –Увс аймгууд хоорондоо өрсөлдөнө.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО