ФИБА эмэгтэй сагсан бөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтод АНУ-ын шигшээ баг ялалт байгуулж дөрөв дараалан цомыг өргөлөө. Ингэснээр тэд 2010 оноос хойш эмэгтэй сагсан бөмбөгийн тайзыг өрсөлдөгчгүй ноёлож байна.
Тэд аваргын төлөөх тоглолтод БНХАУ-ын багтай өрсөлдөж 83-61 харьцаатайгаар тэргүүллээ.