ФИБА эмэгтэй сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австрали Улсад зохион байгуулагдаж байна.
Тэмцээний хүрэл медалыг зохион байгуулагч орон болох Австралийн шигшээ баг хүртлээ.
Хүрэл медалийн төлөөх тоглолтод Канад Улсын шигшээ багийн эсрэг тоглож 41 настай Лорен Жексон 30 оноо авч багаа хожилд хөтөлсөн юм. Ийнхүү тэрбээр 1998 оноос хойш таван удаа ДАШТ-д өрсөлдөж дөрөв дэх медалиараа энгэрээ чимж байна.