Гадаад паспорт шинээр авах болон дахин захиалах иргэдийн анхааралд. Шинээр гадаад паспорт захиалахдаа хэвлэмэл цээж зураг авч ирэх шаардлагагүй болсон. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодрууллаа.
2022 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн гадаад паспорт шинээр захиалахдаа цээж зураг авч ирэх шаардлагагүй боллоо. Учир нь бүрдүүлэх бусад материалын хамт өөрийн биеэр Улсын бүртгэлийн нэгж дээр ирж бүртгүүлснээр улсын бүртгэгч таны зургийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандартын дагуу авна. Ингэснээр нэмэлтээр мөнгө төлөхгүй, нэг дороос үйлчилгээ авах,иргэдийн зардал, цаг хугацааг хэмнэх боломжтой.
Хэрэв гадаад паспорт дахин захиалах бол e-Mongolia системээр хүсэлтээ илгээх боломжтой. Мөн бүртгэлийн хураамж төлөхдөө банканд дугаарлах шаардлагагүй, олон талт төлбөрийн системийг нэвтрүүлсэн. Жишээлбэл, киоск машин, Гэрэгэ систем ашиглан төлбөр төлөх боломжтой болжээ.
Дахин захиалах хүсэлт илгээх: https://e-mongolia.mn/service/gadaad-pasport-dakhin-zakhialakh-(khugatsaa-duussan-bolon-khuudas-duussan)
Шинээр авахад бүрдүүлэх материал: https://burtgel.gov.mn/service/index.php/civil/passport-item
М.Сүхэхэй
Сэтгэгдэл (1)