Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Ташкентийн татамид манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
ДАШТ эхлэхтэй холбоотойгоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн -90 кг жинд Үндэсний шигшээ баг, “Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана.
- 2020 оны "Унгар" гранд сламын мөнгөн медаль
- 2021 оны "Тбилис" гранд сламын хүрэл медаль
- 2018 оны "“Екатеринбург” гранд сламын хүрэл медаль
- 2018 оны "Дюсселдорфд" гранд сламын хүрэл медаль
- 2018 оны "Жакарта" Азийн наадмын мөнгөн медаль
- 2017 оны "Анталяа" гран-при алтан медаль
- 2018 оны "Хөх хот" гран-при мөнгөн медаль
- 2016 оны "Чиндао" гран-при мөнгөн медаль
- 2016 оны "Улаанбаатар" гран-при мөнгөн медаль
- 2019 оны "Тбилис" гран-при хүрэл медаль
- 2017 оны "Хөх хот" гран-при хүрэл медаль
- 2014 оны "Чиндао" гран-при хүрэл медаль
- 2014 оны "Тайван"-ы нээлттэй тэмцээний хүрэл медаль
- 2022 оны "Нур-Султан" ААШТ-ий хүрэл медаль
- 2016 оны "Армийн ДАШТ" алтан медаль
Дэлхийн чансаанд 1579 оноотойгоор 23-р байранд бичигдэж байна.
А.Сүх