Нийтийн тээврийн богино эргэлтийг өргөжүүлэн нэвтрүүлэх талаар иргэдийн дунд сонсох ажиллагаа зохион байгуулж байна. Энэ үеэр Хотын сайд Ж.Сүхбаатар нийтийн тээврийн шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудал дээр 13 жилийн өмнө С.Баярын Засгийн газар байх үед 400 автобус авсан. Үүнээс хойш шинэчлэлт хийгдээгүй. Нуулгүй хэлэхэд 10 жилийн ашиглалтын хугацаатай байх ёстой зарим автобусыг 12 жил болгож уртасгаад олон автобус явуулж байгаа гэдэг мэдээлэл авсан. Хэрэв би буруу мэдээлэл аваагүй бол он гараад 576 автобус ашиглалтаас гарна.
Түгжрэл өөрөө нийгмийн асуудал. Сайд нар эрхэлсэн асуудалдаа анхаараад түгжрэлийн асуудал дайвар юм шиг болоод хувирчихсан. Гэтэл өнөөдөр түгжрэл гамшиг болчихсон. Иргэд 12 сарынхаа нэг сарыг замын түгжрэлд өнгөрөөж байна" гэв.
М.Сүхэхэй
Сэтгэгдэл (1)