Монголчууд бид Үндэсний их баяр наадмаар хамгийн шилдэг бөхийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Харин хамгийн шилдэг аймаг, бөхийн дэвжээг шалгаруулах "Алтан цомын төлөөх тэмцээн" ирэх сарын 1-наас зохион байгуулагдах бөгөөд бүтэн улирлын турш үргэлжилнэ.
Ийнхүү уншигч та бүхэнд "Алтан цомын төлөөх барилдаанд" оролцож буй 32 багийн оноолтыг цувралаар танилцуулж байна.
Аравдугаар сарын 2-ны өдөр дөрвөн баг хоёр хоёроороо өрсөлдөх юм.
Тухайлбал,
Оноолт-3 Багануур дүүргийн эсрэг Дорноговь аймаг
Оноолт-4 Говь-Алтай аймгийн эсрэг Увс аймаг өрсөлдөнө.
Оноолт-3
Багануур дүүрэг
- Улсын начин Л.Батзориг
- Аймгийн арслан Д.Буянт
- Аймгийн арслан Г.Эрхэмбаяр
- Аймгийн арслан Б.Чинбат
- Аймгийн заан С.Оргилбаатар
- Аймгийн заан Э.Түмэндэмбэрэл
Дорноговь аймаг
- Аймгийн арслан Б.Баатархүү
- Аймгийн арслан М.Бямбадорж
- Айсгийн заан Б.Батзориг
- Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ
- Аймгийн арслан Т.Буянжаргал
- Аймгийн заан Б.Бадрал
Оноолт-4
Говь-Алтай аймаг
- Аймгийн арслан Э.Даваажаргал
- Аймгийн арслан Д.Ганцоож
- Аймгийн арслан Я.Бумбаяр
- Аймгийн арслан Т.Сайханжаргал
- Аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан
- Аймгийн арслан Д.Эрдэнэтулга
Увс аймаг
- Даян аварга Н.Батсуурь
- Улсын арслан П.Бүрэнтөгс
- Улсын харцага Т.Баасанхүү
- Улсын харцага Ц.Мөнхбаяр
- Улсын начин О.Түмэн
- Аймгийн заан Т.Батсүрэн
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно. Тухайлбал, алтан цомын төлөөх багийн барилдаанд аймаг тус бүрийн шилдэг зургаан бөхөөс бүрдсэн 32 баг оролцох юм. Урьдчилсан хоёр шатанд 32 баг сугалаагаар оноолт таарч, хоорондоо өрсөлдөнө.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм. Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)