Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Ташкентийн татамид манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
ДАШТ эхлэхтэй холбоотойгоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Цэрэндуламын Энхчимэг.
- 2022 оны Улсын аваргын мөнгөн медаль
- 2017 оны ААШТ-ий хүрэл медаль
- 2019 оны "Хонконг"-ийн нээлттэй тэмцээний хүрэл медаль
- 2022 оны "Актау" нээлттэй тэмцээний хүрэл медаль
- 2022 оны "Нур-Султан" ААШТ-ий хүрэл медаль
Дэлхийн чансаанд 1455 оноотойгоор 25-р байранд бичигдэж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)