Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэ сарын дундуур Сербийн нийслэл Белградад болж өндөрлөсөн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараах дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ.
Манай бөхчүүдээс Белградын дэвжээнд "үзүүрлэсэн" ОУХМ Долгоржавын Отгонжаргал шинэчилсэн чансаанд 50 кг-ын жингийг тэргүүлж эхэллээ.
Мөн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл 125 кг-д, ОУХМ Батхуягийн Хулан 53 кг-д, хүрэл медалийн эзэн болсон ОУХМ Занданбудын Занабазар 57 кг-д 3, ОУХМ Нармандахын Наранхүү 61 кг-ын жинд 4 дүгээр байрт тус тус бичигдсэн. Энэ жилийн дэлхийн аваргад хүч үзсэн манай ихэнх бөхчүүд чансааны “Топ-20”-д багтав.
“Топ-20”-д бичигдэж буй бөхчүүд:
- Эрэгтэйчүүд:
57 кг: З.Занабазар - гуравдугаар байр, 45 оноо
61 кг: Н.Наранхүү - дөрөвдүгээр байр, 38000 оноо
65 кг: Ц.Цогбадрах - 10-р байр, 20500 оноо,
Т.Тулга - 13-р байр, 17000 оноо
70 кг: Э.Тэмүүлэн - 19-р байр, 10400 оноо
74 кг: О.Сүлдхүү - 17-р байр, 17000 оноо,
Б.Бямбадорж 18-р байр, 16425 оноо
79 кг: А.Дөлгөөн - 18-р байр, 15500 оноо
92 кг: Г.Ганхуяг - 12-р байр, 15500 оноо
125 кг: М.Лхагвагэрэл - гуравдугаар байр, 53600 оноо
- Эмэгтэйчүүд:
50 кг: Д.Отгонжаргал - нэгдүгээр байр, 52400 оноо,
Ц.Намуунцэцэг - 14-р байр, 16000 оноо
53 кг: Б.Хулан - гуравдугаар байр, 45000 оноо,
Б.Болортуяа - 12-р байр, 21000 оноо
55 кг: Г.Отгонжаргал - 12-р байр, 12200 оноо
57 кг: Э.Даваачимэг - наймдугаар байр, 25000 оноо,
Х.Болортуяа - 11-р байр, 21900 оноо
59 кг: Б.Эрдэнэсувд - зургаадугаар байр, 23000 оноо
62 кг: С.Цэрэнчимэд - 13-р байр, 18400 оноо
65 кг: Ө.Пүрэвсүрэн - 12-р байр, 15550 оноо
68 кг: Э.Дэлгэрмаа - наймдугаар байр, 26100 оноо
72 кг: Э.Даваанасан - есдүгээр байр, 16750 оноо
76 кг: Г.Ариунжаргал 16-р байр, 14800 оноо
Эх сурвалж: MGL sport