Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захиргааны төлөөллүүд дараах мэдээллийг өглөө.
“Кью Эс Си” компани найман жилийн хугацаанд концессын гэрээгээ огт биелүүлээгүй. Үүний дараа төрд хүлээлгэж өгөхдөө олон тэрбум төгрөгийн санхүүгийн төлбөр, луйвартай нь үлдээгээд явсан. Харин төр өөрийн мэдэлд авснаар ажилчдад боломжтой хөнгөлөлт, цалингийн нэмэгдэл, нийгмийн орчинтой болсон.
Сахал Д.Эрдэнэбилэгийн төлөөллийн хүн Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Э.Батшугар нарын хүмүүс ямар нэг тохироо хийсэн үү юу болсон нь мэдэгдэхгүй байна. Хэвийн үйл ажиллагаатай явж байгаа үйлдвэрүүдийг зогссон нэрийдлээр шантаачилж өөрийн хүнээ тавихыг завдаж байгаа талаар үнэн эсэх нь тодорхойгүй мэдээлэл явсан.
"Кью Эс Си" ХХК Төмөрлөгийн үйлдвэрийн газар, тоног төхөөрөмж, барьцаанд тавьж болох бүх эд хөрөнгийг Худалдаа хөгжлийн банкинд барьцаалж 438 тэрбум төгрөг зээлсэн. Мөн 80 сая ам.долларыг манай байгууллагын нэр дээр авсан. Үүнээс 168 тэрбум төгрөг нь тэр өдөртөө, 69 сая ам.доллар нь маргааш нь "Кью Эс Си" ХХК-ийн дансруу орсон байдаг. Төр авахад 122.7 тэрбум төгрөгийн татварын өртэй нь авсан. Концессын гэрээгээр татварын өрийг дааж авах ёстой байдаг. Гэвч одоо бидэнд банкны өр, татварын өрөнд ороод байна" гэв.
М.Сүхэхэй
Сэтгэгдэл (3)