Өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр гурил үйлдвэрлэгчид мэдээлэл хийсэн. Энэ үеэр улаанбуудайн үнэ нэмэгдсэнээр гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх магадлалтай хэмээн тайлбарласан. Тодруулбал, газар тариалангийн аж ахуйн ажиллах хүчний зардал, шатахуун, техникийн урсгал зардал болон улаанбуудайн тариалалтын үрийн үнэ өссөнтэй холбоотойгоор ийнхүү үнэ нэмэгдэх нөхцөл үүсчээ. Тэгвэл энэ үнийн өсөлт талхны үнэд хэрхэн нөлөөлөх вэ?
1990-ээд оны эхэнд атар талх нэг төгрөг 70 мөнгө, дөрвөлжин талх нэг төгрөг 40 мөнгө, загасан талх 85 мөнгө, булочко 66 мөнгөөр худалдаалдаг байв. Харин өнөөдөр атар талх 1700 төгрөг, зүссэн талх 2300 төгрөгөөр худалдаалж байна.
Талхны гол түүхий эд болох гурилын үнэ 30-50 хувь буюу нэг кг гурилын үнэ 300-650 төгрөгөөр нэмэгдэх хандлагатай хэмээн үйлдвэрлэгчид мэдэгдээд байгаа. Тэгвэл талхны үнэ цаашид хэрхэн нэмэгдэх вэ гэдэг асуулт үлдэж байна. Статистикаас үзвэл 2005 оноос хойш талх 1400 төгрөгөөр нэмэгдсэн. Тэгвэл сүүлийн 17 жилд талхны үнэ хэрхэн нэмэгдснийг доорх статистикаас үзнэ үү.
Үндэсний статистикийн хорооны мэдээлсэн талх, гурилны үнийн статистик,
№ |
Он/сар/ |
Атар талх |
Алтан тариа нэгдүгээр гурил |
1 |
2005-01 |
290-320 төгрөг |
420-435 төгрөг |
2 |
2006-01 |
300-330 төгрөг |
390-420 төгрөг |
3 |
2007-01 |
|
400 төгрөг |
4 |
2008-05 |
640-700 төгрөг |
840-900 төгрөг |
5 |
2009-01 |
590-650 төгрөг |
720-1000 төгрөг |
6 |
2010-01 |
590-650 төгрөг |
550-900 төгрөг |
7 |
2011-01 |
610-700 төгрөг |
700-900 төгрөг |
8 |
2012-01 |
630-700 төгрөг |
700-900 төгрөг |
9 |
2013-01 |
630-700 төгрөг |
700-900 төгрөг |
10 |
2014-01 |
800-900 төгрөг |
700-900 төгрөг |
11 |
2015-01 |
1000-1100 төгрөг |
950-1300 төгрөг |
12 |
2016-01 |
1100-1210 төгрөг |
1000-1300 төгрөг |
13 |
2017-01 |
1100-1210 төгрөг |
1000-1300 төгрөг |
14 |
2018-01 |
1100-1220 төгрөг |
1000-1300 төгрөг |
15 |
2019-01 |
1200-1320 төгрөг |
1000-1200 төгрөг |
16 |
2020-01 |
1200-1399 төгрөг |
1100-1500 төгрөг |
17 |
2021-01 |
1199-1320 төгрөг |
1300-1600 төгрөг |
18 |
2022-01 |
1430-1600 төгрөг |
1319-1600 төгрөг |
19 |
2022-09-26 |
1600-1800 төгрөг |
1500-1800 төгрөг |
Энэ сарын 23-ны өдөр "Атар өргөө" ХК гурилан бүтээгдэхүүний үнийн мэдээллийг танилцуулжээ. Эндээс үзвэл, талх 1150-3480 төгрөг, чанамал боорцог 2500-10150 төгрөгөөр худалдаалж байна.
Т.Мөнхжаргал